Хайх

Санал болгох түлхүүр үг:

Нэмэлт сонгон шалгаруулалтын урилга

post-title

Нэмэлт сонгон шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын дунд тухайн бүс нутагт хүртээмж хангалтгүй тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэлтээр сонгон шалгаруулах

Нэмэлт сонгон шалгаруулалтын дугаар: ЭМДЕГ/20230419

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эрх бүхий Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын дунд зарлаж буй нэмэлт цахим сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тус нэмэлт сонгон шалгаруулалт нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмын 4.3 дахь заалтын хүрээнд тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй бүс нутгийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн нэмэлтээр зохион байгуулагдана.

Энэхүү нэмэлт сонгон шалгаруулалт нь цахим системээр явагдах бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс сонгон шалгаруулалт, гэрээлэлтийн www.selection.1818.mn цахим системд хандаж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Оролцогч нь (www.selection.1818.mn) цахим системд нэгдсэн сонгон шалгаруулалтад оролцсон эрхээрээ нэвтрэн тусгай шалгуурын мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутаас 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр ирүүлнэ.

 

Тухайн бүс нутагт хамаарах хүртээмж хангалтгүй, хэрэгцээ шаардлагатай тусламж, үйлчилгээний жагсаалтыг ЭНД ДАРЖ харах боломжтой.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар. Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Улаанбаатар хот-17032, Монгол улс

Утас: 7010-1153, 7010-1159, 7010-1116