Хайх

Санал болгох түлхүүр үг:

Тусламж, үйлчилгээний давхардлыг арилгах, төвлөрлийг сааруулах санхүүжилтийн бодлогын тохируулга хийв

post-title

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар оруулж, батлуулаа.

 

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг  батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс  хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.

 

6️⃣Тусламж, үйлчилгээний давхардлыг арилгах, төвлөрлийг сааруулах санхүүжилтийн бодлогын тохируулга хийв.

 

Чанар, үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой эрүүл мэндийн байгууллагууд үйлчлүүлэгчийн төлөө өрсөлдөх, аль болох олон тусламж, үйлчилгээ үзүүлэх сонирхолтой болсон бөгөөд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжтой тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа нь иргэн даатгуулагчийг орон нутгаас УБ ирэх, орон нутгийн эмнэлгүүд үйлчлүүлэгчээ алдах, санхүүжилтийн тогтворгүй байдалд орох зэрэг сөрөг нөлөөг бий болгож болзошгүй байгаа тул Үндсэн мэргэжлийн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тарифыг ялгаатай тогтоолоо.