Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутагт ЭМД-ын шинэчлэл, ач холбогдлыг сурталчиллаа

post-title

ДОРНОД АЙМАГ

ЭМДҮЗ-ийн 2023 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоол холбогдох журмыг танилцуулах, мэргэжил аргзүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа.

 

Сургалтаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, ЭМДҮЗ-ийн тогтоол шийдвэрүүд, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, болон хууль эрх зүйн өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

 

Сургалтад Дорнод аймгийн төвийн болон сумдын нийгмийн даатгалын 30 гаруй байцаагч, байцаагч мэргэжилтнүүдийг хамруулж Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, ЭМДҮЗ-ийн тогтоол шийдвэрүүд, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, болон хууль эрх зүйн өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөөс гадна шинэчлэлийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ 

 

Оюутан-залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг улс орон даяар өрнүүлж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд Дархан-Уул аймаг дахь ЭМД-ын хэлтсээс тус аймаг дахь ХААИС-ын оюутан залууст ЭМД-ын ач холбогдлыг сурталчилан таниулж, дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өглөө. 

 

Энэ үеэр оюутан залуусын шимтгэл төлөлтийг газар дээр нь шалгаж, ЭМД-ын шимтгэлээ хамгийн хурданаар буюу ибаримт аппликэйшн ашиглан хэрхэн төлөх, төлсөн шимтгэлээ хаанаас ч хэрхэн хялбархан шалгах боломжтой талаар танилцууллаа. Мөн эрүүл мэндийн даатгалаа төлснөөр 16 төрлийн тусламж, үйлчилгээ 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авахаас гадна ирээдүйд учирч болзошгүй аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд жил бүр хамрагдах боломжтой талаар мэдээлэл өглөө.