Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээний хэлэлцээр хийх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

post-title

Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд 2021, 2022 онуудад эрүүл мэндийн байгууллагуудтай хийсэн гэрээнд тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлтийг тусгаагүй.  Харин 2024 онд эрүүл мэндийн байгууллагуудтай хийх гэрээг тоо хэмжээ, чанарыг шалгуур үзүүлэлттэйгээр байгуулах юм. 

Энэ хүрээнд  гэрээт ЭМБ-уудыг мэдээллээр хангах, гэрээний хэлэлцээр хийх бэлтгэл ажлыг зохион байгуулах уулзалт хэлэлцүүлгийг өнгөрсөн 7 хоногоос үе шаттайгаар зохион байгуулж байна. 

Өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлэгт нийслэл дүүргийн эмнэлгүүд, амаржих газар, яаралтай түргэн тусламжийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, Уламжлалт анагаах ухааны төвүүдийн удирдлага, холбогдох албаныхан оролцож, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж, үйлчилгээ худалдан авахад баримтлах бодлого, чиглэл, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл өгч, сонирхосон асуултад хариулт өглөө. 

Дараагийн уулзалт хэлэлцүүлэгийн энэ 7 хоногт зохион байгуулах бөгөөд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулна.