Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-ын албан хаагчид “Процессын дахин инженерчлэл” сэдэвт уулзалтад оролцлоо

post-title

 
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, орон нутаг дахь Эрүүл мэндийн газруудад судалгаа хийж, процессын дахин инженерчлэл хийх шийдвэр гаргасан.
 

 
Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Эрүүл мэндийн яам хамтран “Процессын дахин инженерчлэл” сэдэвт уулзалтыг энэ сарын 23-нд зохион байгууллаа.
 

 
Энэхүү уулзалтад ЭМДЕГ-ын албан хаагчид оролцож процессын дахин инженерчлэл хүрээнд хийгдэх арга хэмжээтэй танилцаж, мэдээлэл сонслоо.