Хайх

Санал болгох түлхүүр үг:

Хүний нөөц

Засгийн газрын 2017 оны “Агентлаг байгуулах тухай” 344 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулагдан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ бүтцээр үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2020 оны “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах тухай” 17 дугаар тогтоолоор агентлагийн удирдлагын орон тоог дарга нэг, дэд дарга хоёр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын газар, хэлтсийн орон тооны хязгаарыг 170 байхаар тогтоож, зохион байгуулалтын бүтцийг дор дурдсан 5 газар, 3 хэлтэстэй байхаар баталсан.

  1. Тамгын газар
  2. Бодлого, төлөвлөлтийн газар
  3. Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар
  4. Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газар
  5. Санхүү, бүртгэлийн хэлтэс
  6. Олон нийттэй харилцах хэлтэс
  7. Мэдээллийн технологийн хэлтэс
Мөн 21 аймаг, 2 дүүрэг /Налайх, Багануур/-т Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчид /хэлтсийн дарга, чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн/-ыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга томилж, шууд удирдлагаар ханган ажиллаж байна.