Хайх

Санал болгох түлхүүр үг:

Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатны материал хүлээн авах хугацааг сунгах тухай

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам-ын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, эрх бүхий Лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, даатгалын байгууллагатай гэрээтэй болон шинээр гэрээ байгуулах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.

Дээрх журмын дагуу сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд оролцогчдын материалыг (http://selection.1818.mn) цахим системээр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авч дуусах байсан боловч сонгон шалгаруулалтад оролцогч байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хоёрдугаар үе шатны материал хүлээн авах хугацааг ажлын 5 хоногоор буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл сунгаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Сонгон шалгаруулалтын материалыг цахимаар хүлээн авах хугацааг сунгасантай холбогдуулан оролцогч байгууллагууд материал хүлээн авах хугацаанд (http://selection.1818.mn) цахим системд мэдээллээ бүрэн, алдаагүй оруулна уу.

Тогтоосон хугацаанд сонгон шалгаруулалтын материал илгээгээгүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хариуцахгүй болохыг анхаарна уу.