Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2031 он хүртэлх санхүүгийн төлөвийг актуар тооцооллоор гаргана

post-title

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022–2026 оны дата мэдээлэлд дүн шинжилгээ хийж, сангийн орлого, зарлага, тэнцлийн өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг 2031 он хүртэл урьдчилан тооцох ажлын хэсгийн хүрээнд Дэлхийн банкны зөвлөхүүдтэй уулзалт зохион байгууллаа.Уулзалтад ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар, БТГ, Дэлхийн банкны зөвлөх Хидэки Хигаши, Мамата Гимире, Ц.Уранчимэг, А.Батбаяр нар оролцож, актуар тооцооллын аргачлал, сангийн орлого, зарлагын төсөөлөл болон 2031 он хүртэлх санхүүгийн төлөвийг тооцох талаар хэлэлцлээ.

Актуар тооцооллын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг даатгуулагчийн төрөл, зарлагыг тусламж, үйлчилгээний төрлөөр тооцож, хүн амын төсөөлөл болон эдийн засгийн макро үзүүлэлтүүдэд суурилан сангийн цаашдын санхүүгийн төлөв, тэнцэл, эрсдэлийг үнэлэх юм.Уг тооцоолол нь 2027 оны төсвийн төлөвлөлтийг бодитой боловсруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлогын шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой.