Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЭМДЕГ-аас ажилтан, албан хаагчдынхаа бяцхан үрсийг сүү, зайрмаг, тарагны үйлдвэрлэлтэй танилцуулах аяллыг Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК-тай хамтран зохион байгууллаа.
Аяллын хүрээнд хүүхэд, багачууд маань идэх дуртай зайрмаг, тараг, сүү сүүн бүтээгдэхүүнээ хэрхэн боловсруулагдаж хэрэглэгчдийн гарт хүрдэг болон хүний биед шим тэжээлтэй, амин дэмтэй төрөл бүрийн бүтээгдэхүүнийг баяжуулан хийх шат дамжлага, үйл явцуудтай танилцсан юм.
Өдөр тутмын дуртай амттануудаа эрүүл, аюулгүйгээр хэрхэн үйлдвэрлэж буйг өөрийн биеэр харж, танилцах боломж олгосон Сүү ХК-ны хамт олон болон ЭМДЕГ-ын удирдлагууддаа баярлалаа.
Мөн албан хаагчдынхаа хөөрхөн хүүхдүүдийн дунд "Эрүүл хүүхэд нас" сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж өнөөдөр дүнгээ гаргалаа. Уралдаанд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдээ баярлалаа.
Зургийн уралдаанд оролцсон авъяаслаг хүүхдүүдийн уран бүтээлийг танилцуулж байна .