Хайх

Санал болгох түлхүүр үг:

"Хүүхдийн хүмүүжлийн арга барил" сэдвээр мэдээлэл хийлээ

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагчдадаа төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүндрэлгүй, ил тод, хариуцлагатай хүргэх зорилгоор албан хаагчдаа чадавхжуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн тогтвортой төрийн албыг төлөвшүүлэхэд анхааран ажилладаг.
Энэ хүрээнд 14 хоногт нэг удаа “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг. Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-т сэтгэл зүйч С.Хулан оролцож, хүүхэд тань үгэнд орохгүй бол яах вэ?, хүүхэдтэйгээ хэрхэн яаж харьцахаа мэдэхгүй байна уу, зэрэг эцэг эхчүүдийн өдөр тутмын амьдралд тохиолддог хүүхдийн хүмүүжлийн талаар сонирхолтой хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Сургалтад ЭМДЕГ-ын төв болон орон нутгийн 200 гаруй албан хаагчид танхим болон цахимаар оролцож, сэдвийн хүрээнд санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултад хариулт авлаа.