ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС
ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХӨРӨНГИЙГ ХУДАЛДАХ НЭЭЛТТЭЙ
ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
Бүртгэл: 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цаг хүртэл явагдана.
Дуудлагын худалдаа болох өдөр: 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагаас
Иргэн дуудлагын худалдаанд оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт;
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Дэнчин тушаасан баримт;
4. Дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
6. Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/.
Хуулийн этгээд дуудлагын худалдаанд оролцохдоо дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1.Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах;
2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.Дэнчин тушаасан баримт;
4.Хуулийн этгээдийг төлөөлж дуудлагын худалдаанд оролцох этгээдэд байгууллагаас олгосон итгэмжлэл;
5.Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон ажлын газрын үнэмлэхийн хуулбар;
6.Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
7.Хоёр болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд дуудлагын худалдаанд оролцох тухай хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл;
8.Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/;
ü Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд ялагч болно.
ü Дуудлагын худалдааны ялагч ажлын 5 өдрийн дотор үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор хөрөнгийг үнийг бүрэн төлнө.
ü Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид багц баримт бичгийн үнэ 30,000 төгрөг (Хөрөнгийн зурагт танилцуулга, хүсэлт гаргах маягт, гэрчилгээний хуулбар, дэнчинг буцаах маягт, дэг г.м)-ийг доорх дансанд шилжүүлж, тухайн хөрөнгийн талаарх мэдээллийг авснаар дуудлагын худалдаанд оролцох боломжтой болно.
Хүлээн авагч банк: Төрийн сан
Хүлээн авагчийн нэр: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Дансны дугаар: 1009 0002 0080
Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллага нэр/, регистрийн дугаар
Дуудлагын худалдаа зохион байгуулах хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Жич: Нийгэмд үүсэх хөл хорио болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан дуудлага худалдаа явагдах өдөр, цагт өөрчлөлт орох бол тухайн үед зарлан мэдээлнэ.
Холбоо барих утас: 88001156, 99197073.