Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эмнэл зүйн аудит хийх шинжээчийг сонгон шалгаруулах зар

post-title

Ерөнхий зүйл

 

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны 08 сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд эдгээр хуулийн өөрчлөлтөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний орцод суурилсан идэвхгүй санхүүжилтийн арга барилаас татгалзаж, эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэл, тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг дэмжсэн санхүүжилтийн тогтолцоог бий болгох, ЭМДЕГ стратегийн худалдан авалтыг хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн.

 

ЭМДЕГ нь стратегийн худалдан авалтыг нэвтрүүлэх, нутагшуулахад шаардагдах дүрэм, журмыг олон улсын сайн туршлагыг судлан боловсруулж ЭМДҮЗ-өөр тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журмыг батлуулсан юм. Ийнхүү эрүүл мэндийн байгууллагуудын нэхэмжлэлийг хянахдаа сар бүрийн нэхэмжилсэн тохиолдол бүр дээр цахим хяналт, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон тохиолдлууд дээр шалгуурын дагуу нарийвчилсан хяналтыг хийж тусламж, үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэж ирсэн. Бид нэхэмжлэлийн хяналтыг олон улсад байдаг жишгийн дагуу хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд хяналт, үнэлгээний бусад аргуудтай хавсран ашиглахыг зорьж байна.    

 

Чанарын хяналт, үнэлгээний нэг арга нь эмнэлзүйн аудит хийх бөгөөд мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд эмнэлзүйн үйл явцыг удирдамжид суурилан үнэлгээ хийж, дүгнэлт өгөх үйл явцыг хамруулдаг. Эмнэлзүйн аудит хийх шинэ аргыг нэвтрүүлэх, нутагшуулах, эрүүл мэндийн салбарын чанар, үр ашгийг сайжруулахад эмч, мэргэжилтэн та бүхэн хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг урьж байна.        

 

Ажлын хамрах хүрээ

 

Эмнэл зүйн аудит хийх шинжээч дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

1.    Ажлын даалгаварт заасан тусламж, үйлчилгээний чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын зарим тусламж, үйлчилгээний нэхэмжлэлд шалгуурын дагуу нэмэлт хяналт хийнэ.

2.    Эрүүл мэндийн байгууллагууд дээр газар дээр нь очиж хяналт, шалгалт хийх ба иргэд, даатгуулагчидтай уулзана.

3.    Uptodate цахим платформыг ашиглаж буй байдалд үнэлгээ өгнө.

 

Ажил гүйцэтгэх хугацаа:

 

2022 оны 09 дүгээр сарын 15-наас 2022 оны 10 дугаар сарын 15

 

Шинжээчид тавигдах шаардлага

 

Ø  Мэргэжил:

Дотрын анагаах судлал, гэмтэл согог судлал, дүрс оношилгоо судлал, ерөнхий мэргэшил судлал, мэдрэл судлал, мэдээгүйжүүлэг судлал, мэс засал судлал, хавдар судлал, чих, хамар, хоолой судлал,  эрчимт эмчилгээ судлал, эх барих, эмэгтэйчүүд судлал, яаралтай тусламж судлал, монголын уламжлалт анагаах ухаан судлал, бөөр судлал, зүрх судлал, уушги судлал, хоол боловсруулах тогтолцоо судлал, хүүхэд судлалын аль нэгийг эзэмшсэн хүний их эмч байх;

 

Ø  Туршлага:

Эмнэл зүйн практик дээр 3-аас доошгүй жил ажилласан байх;

 

Ø  Ур чадвар:

Uptodate цахим платформыг ашиглаж чаддаг байх;

 

Ø  Ашиг сонирхлоос ангид байх:

§  Эрүүл мэндийн байгууллагад үндсэн эмчийн орон тоон дээр ажилладаггүй байх (резидент эмч байж болно);

§  Эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх;

§  Эрүүл мэндийн байгууллагын хувьцааны хувь эзэмшдэггүй байх;

§  Эрүүл мэндийн байгууллагын өмчлөгчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

§  Эрүүл мэндийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн биш байх;

 

Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг

 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь тавигдах шаардлагагыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд;

1.    Анкет (CV);

2.    Мэргэшлийн үнэмлэхний хуулбар;

 

Ажлын даалгавар ба хөлс: Ажлын даалгавар болон ажлын хөлсийг шинжээч тус бүртэй байгуулах гэрээгээр харилцан тохиролцоно.

 

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний 15:00 цагаас өмнө Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Дотоод аудит, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар (Х.Ганцэцэг)-т дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү: Чингисийн өргөн чөлөө, Хан Уул дүүрэг, 20-р хороо, УБ хот-17032, Монгол улс.

 

Холбогдох утас: 70101424     70101161

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР