Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

post-title

Олон улсын ахмадын өдрийг угтан ЭМДEГ-ын удирдлагууд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2017 оны 12 сарын 13-ны өдөр Засгийн газрын 344-р тогтоолоор  байгуулагдаж байсан түүхтэй. Үүнээс хойш 14 хүн гавъяаныхаа амралтыг авсан байна. 

Уулзалтаар ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарт 2020 оноос хэрэгжиж байгаа санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд Монгол улс нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, эрүүл мэндийн даатгалын санд төрөөс төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний зардал нэмэгдэж орж ирснийг та бүхэн  мэдэж байгаа билээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэд, даатгуулагчдад хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, сангийн үр ашгийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, ахмадын баярын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. 

 

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар Бадарчийн Энхтуяа, Тэгшбаярын Амаржаргал, Мөнхжаргалын Уранчимэг, Лхамсүрэнгийн Хандсүрэн, Бямбын Сарантуяа, Пунцагийн Гэрэлмаа, Мунаагийн Энхтуяа, , Равдангийн Замбага, Дамдинсүрэнгийн Ганбаатар нар шагнагдсаныг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гардуулж, баяр хүргэлээ.

Уулзалтад ахмадууд үг хэлж санал бодлоо хуваалцсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын салбарт ажиллаж ирсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байгаад талархал илэрхийллээ.