Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутагт мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа

post-title

 
 
Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газруудтай хамтран Баянговь, Баянлиг, Богд, Жинст, Өлзийт, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Баян-Овоо сумдад нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
 
 
Энэ хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон эмийн сангийн үйл ажиллагаа болоод ЭМДҮЗ-ийн 2022 оны 01, 05, 11 дүгээр тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн нийгмийн даатгалын мэргэжилтнүүдтэй уулзаж эрүүл мэндийн даатгалын орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл зөвлөгөөг иргэдэд хэрхэн хүргэж ажиллах талаар санал солилцож, мэдээлэл өглөө.
 
 
Түүнчлэн өдөрлөгийн үеэр хэлтсийн албан хаагчид 221 даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, эмийн үнийн хөнгөлөлт, цахим орчинд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах зөвлөгөө мэдээллийг өгч, 13 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамрууллаа.