ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар, Худалдан авалт гэрээлэлтийн газар хамтран Сонгинохайрхан дүүрэг дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар ЭМДҮЗ-ийн 2021 оны 13, 2022 оны 05 дугаар тогтоолын хүрээнд гэрээний үүргийн хэрэгжилт, цахим системд илгээгдсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийн гүйцэтгэл, хяналт, санхүүжилтийн талаар мэдээлэл, арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.