Хайх

Санал болгох түлхүүр үг:

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН БҮХ ТӨРЛИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЭМД-ААС 100 ХУВЬ ХАРИУЦНА

post-title

 
 ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолд тус хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар тусгасан.
 
Тогтоолын хүрээнд энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 628 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг тухайн мэс заслын багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 3.043.000-4.526.000 төгрөгөөр санхүүжүүлдэг.
 
Ингэснээр даатгуулагчид умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээ, мэс засал, мэс, ажилбар, эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэх бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопед /өндөр үнэ бүхий болон бусад/, ороох боох материал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, химийн болон туяа эмчилгээний зардал болон бусад зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
 
Улмаар өнгөрөгч наймдугаар сарын байдлаар умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд нийт 172 даатгуулагч хамрагдаж, амьдралын чанараа дээшлүүлжээ. Эдгээр иргэдийн авсан тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-аас 362 сая төгрөгийн санхүүжилийг ЭМБ-уудад олгоод байна.
 
Та умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйчилгээг ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сонгдо, Улсын 2-р төв эмнэлэг зэрэг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй эмнэлгээс авах боломжтой. Хэрэв ЭМД-тай гэрээт эмнэлгүүд иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн лавлах утас 1800-1363 дугаарын утсанд мэдээлэх боломжтой.