Хайх

Санал болгох түлхүүр үг:

Халдварт бус өвчний үед хэрэглэх 16 төрлийн эмийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцаж төлнө

post-title

 
Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
 
ЭМДЕГ-ын газрын дарга Л.Бямбасүрэн "Новартис Фарм"-ийн Монгол дахь бүсийн төлөөлөгч нартай уулзлаа.
 
Монгол улсын хүний эмийн зөвлөл хуралдаж, "Новартис аксес" хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компанийн 16 төрлийн эмийг Монгол улсын эмийн жагсаалтад бүртгэлээ.
 
М.Солонго Новартис Фарм- Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Д. Сувд-Эрдэнэ Новартис Access хөтөлбөрийн төслийн менежер, Б. Энхжаргал Ybrand төслийн менежер
 
Эдгээр 16 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эм худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломж нээгдэж байна.
 
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр  "Новартис Аккесс" компаний Ази дахь төслийн дарга Шахзад Фурган, Эрүүл мэндийн систем чадавхжуулах төслийн удирдагч Жессика Аржун нарыг хүлээн авч уулзлаа.
 
Түүнчлэн дээрх эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн зардлын төлбөрийг нь хариуцаж олгох бөгөөд улс орон даяар бүх эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
 
ЭМДЕГ, “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав
 
Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг үйлдвэрлэгч байгуулага юм.
 
Хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмний эхний ээлж гаалийн түр агуулахад 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр буулаа.
2 дахь ээлжийн эм 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаалийн түр агуулахад бууж, ЭМДЕГ-ын холбогдох албаныхан хүлээн авлаа.