Хайх

Санал болгох түлхүүр үг:

Элэгний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

post-title

Элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. ЭМДҮЗ-ийн 2022 оны 1-р тогтоолын хүрээнд элэг ба элгэн дэх цөсний сувгийн болон элэгний гаднах цөсний суваг, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээ түүний дараах хими, байн эмчилгээнд шаардагдах багаж хэрэгсэл, бусад хэрэглэгдэхүүний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж, иргэн төлбөр төлөхгүй байхаар зохицуулсан.
 
Ингэхдээ нэг иргэнд хийгдсэн мэс заслын тусламж, үйлчлгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэл зэргийг тооцож үзээд 3.7-8.3 сая төгрөгийн өртөгтэй байхаар баталсан. Харин эмийн эмчилгээг 657-943 мянган төгрөгөөр санхүүжүүлж байна.
 

Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрөгч найман сарын байдлаар элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээнд ЭМД-ын сангаас нийт 4.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, 857 иргэний амь насыг аварч, амьдралын чанарыг дээшлүүлжээ.

 

 
Өнөөдрийн байдлаар ЭДЕГ-тай хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр улсын болон хувийн хэвшлийн 42 эрүүл мэндийн байгууллага гэрээ байгуулсан байна. Үүний 23 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.
 
Та гэрээт байгууллагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авах боломжтой. Мөн ЭМДЕГ-тай гэрээт байгууллагаас хорт хавдрын тусламж, үйлчилгээ авахад иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 дугаарын утсанд хандаарай.