ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах ходоодны хорт хавдрын тусламж үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 878.000 - 10.7 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.
10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 729 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
Даатгуулагч та ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг I, II эмнэлэг, Бриллиант, Сонгдо, Гурвал зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 39 эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.
Энэхүү тусламж, үйлчилгээг авахад та ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг дээрх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой.