Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гишүүн орнууд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхийн тулд эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо бэхжүүлэх, даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх үйл ажиллагаанд стратегийн худалдан авалтыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр ДЭМБ-ын НДББ-ын Эрүүл мэндийн тогтолцооны газрын Эрүүл мэндийн бодлого, тусламж үйлчилгээний нэгжийн зохицуулагч Луйс Виналс Торрес, бусад албаны хүмүүс ЭМДЕГ-т газарт ажиллаж байна.
Уулзалтаар ЭМДEГ-ын дарга Л. Бямбасүрэн тус газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагаа, шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг санхүүжилттэй нь уялдуулж, чанарын хяналт, үнэлгээг хэрхэн хийдэг талаар танилцууллаа.
Мөн энэ үеэр нэхэмжлэлийн хяналт үр дүнг багтаасан хяналтын самбараар шалгуурын хэрэглээний мэдээлэлтэй танилцаж, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.
Уулзалтад ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Мөнхтуул, ДЭМБ-ын мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг, ДЭМБ-ын зөвлөхүүд, ЭМДEГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцлоо.