Хайх

Санал болгох түлхүүр үг:

Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн эмийг түгээх хүсэлтэй Эмийн сангуудын анхааралд

post-title

МУ-ын Засгийн газар, ЭМЯ, ЭМДЕГ-аас хүн амын дунд зонхилон тохиолддог нас баралтын хувь өндөртэй халдварт бус өвчний болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг 2022 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд МУ-ын хүний эмийн зөвлөлөөр зөвшөөрөгдөн МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ерөнхий нэршлийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөх бөгөөд одоогийн байдлаар 3  дистрибьютер байгууллагын Улаанбаатар хот болон 21 аймаг дах 191 салбар эмийн сангаар  улс орон даяар түгээж эхэлсэн.

Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийн хүрээнд хүн амд түгээгдэх эмийг  хүртээмжтэй байлгах зорилгоор 3 дистрибьютороор хязгаарлахгүйгээр ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудаар дистрибьютороор дамжуулан гэрээлэн түгээх боломжтой боллоо. Энэхүү хөтөлбөрийн эмүүдийг хүн амд түгээх хүсэлтэй эмийн сангууд Монгол эм импекс ХХК, Моносфарм трейд ХХК, Ази Фарм ХХК-д хандана уу.