Хайх

Санал болгох түлхүүр үг:

МУБИС-ийн оюутнуудад ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

post-title

 
ЭМДЕГ-аас “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аяны хүрээнд МУБИС-ийн оюутнуудад ЭМД-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өглөө.
 
 
Энэ үеэр оюутан залуус шаардлагатай үедээ хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ хэрхэн авах, шимтгэлээ хэрхэн шалгах болон хялбархан төлөх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт ЭМД-аараа хэрхэн хамрагдах болон ЭМД-тай холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгч сонирхсон асуултад хариуллаа.
 
 
ЭМД-ын тухай хуульд зааснаар шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэнд оюутнууд, залуус багтдаг учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэгээс доошгүй хувиар тооцож сарын 4200, жилийн 50400 төгрөгийг төлнө.
 
 
Ингэснээр ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлнэ. Мөн Урьдчилан сэргийлэх, эрт үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдахаас гадна ЭМД-аас үнийн дүнг нь зайлшгүй хөнгөлөх шаардлагатай 600 гаруй эмийг 30-70 хөнгөлүүлэн авах олон боломжууд оюутнуудад нээлттэй юм.
 
 
“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд
 
👇👇👇https://emd.gov.mn/storage/posters/October2022/GqULimRRiISKNsfBwOia.png?fbclid=IwAR26NKrQAQi_2SPNORXWyG75BnF5PBizoVQIg4wlHy7F1k3LKZFP4f24Su4