Хайх

Санал болгох түлхүүр үг:

Хөвсгөл аймгийн ЭМД-ын хэлтэс гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, шалгалт хийлээ

post-title

 
Хөвсгөл аймгийн ЭМД-ийн хэлтсээс тус аймагт үйл ажиллагаа эрхэлж буй эрүүл мэндийн байгууллагуудад ЭМДҮЗ-ийн 01 , 05, 11 тогтоолуудын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
 
 
Энэ үеэр эмийн сангуудад хөнгөлөлттэй эмийн жор бичилт олголт, эмийн нэр төрөл хангалт, үнийн дээд хязгаарыг хэрхэн мөрдөж иргэдэд е-баримт олгож байгаа эсэхийг газар дээр нь үнэлгээ хийлээ.
 
 
Мөн СЭМТ-ийн 2020 , 2021 онуудын тусламж, үйлчилгээний АШБ-г түүвэрлэн шалгаж, е-hospital программ ашиглалт болоод бусад тулгамдаж байгаа асуудлуудаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулж ажиллалаа.
 
 
Түүнчлэн ЭМД-ийн шимтгэлийн орлого бүрдүүлэлт, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах асуудлаар аймаг, сумын удирдлага болон нийгмийн даатгалын мэргэжилтнүүдтэй санал солилцож, бүх нийтийн хамралтыг нэмэгдүүлэх 1 сарын аяныг зохион байгуулахаар боллоо.