Орон даяар үргэлжилж буй “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон МСҮТ-ийн нийт 115 оюутанд ЭМД-ын ач холбогдлыг сурталчлан таниулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдах нь ямар ач холбогдолтой талаар танилцуулж, шимтгэлээ хэрхэн шалгаж, хялбараар төлөх болоод ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг өгч сонирхсон асуултад хариуллаа.