Хайх

Санал болгох түлхүүр үг:

Өнөөдрийн газрын зөвлөлийн хурлаар хууль зөрчсөн 34 эмийн сангийн эрхийг цуцаллаа

post-title

Газрын даргын зөвлөлийн хурлыг хагас сар тутамд зохион байгуулж эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлуудыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд үүрэг, даалгавар өгч, шийдвэр гарган ажилладаг. 

Энэ удаагийн зөвлөлийн хурлаар Баянгол, Чингэлтэй дүүргийн гэрээт эмийн сан, Орхон аймгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн хяналт шалтгалтад хийсэн ажлын танилцуулга мөн нэхэмжлэлийн хяналтын 3-8 сарын хооронд цахим өгөгдөлд хийсэн дүн шинжилгээний мэдээлэл сонсч үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Зөвлөлийн хурлаас тодорхой шийдвэрүүд гарч холбогдох газар хэлтсүүдэд үүрэг чиглэл өглөө.