Дорнод аймгийн ЭМД-ын хэлтсээс “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны хүрээнд ЭМГазар, Гэр бүл хүүхэд хөгжлийн газартай хамтран Дорнод Их сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 250 гаруй оюутан суралцагчдыг хамруулсан өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр оюутан, суралцагчдад ЭМД-ын ач холбогдолыг сурталчлан таниулж, гэр бүл төлөвлөлт, халдварт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэлт, бэлгийн замаар дамжих өвчний халдвар зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, оюутан залуусын сонирхсон асуулт хариулт өглөө.
Мөн энэхүү өдөрлөг нь оюутнуудад тулгамдаж буй эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хэрхэн хуваалцах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.