Оюутан залуучуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” оюутны эрүүл мэндийн дэмжих өдөрлөгийг их дээд сургуулиудад зохион байгуулан ажиллаж байна.
Өнөөдөр ЭМДЕГ-аас Соёл урлагийн их сургуулийн 100 гаруй оюутнуудад Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлийн мэдээллээ хэрхэн шалгах, төлөх заавар, төлбөрийн арга, ач холбогдлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээх бөгөөд сарын 4200, жилийн 50400 төгрөгийг төлнө
Оюутан, залуус та бүхэн ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Шимтгэлээ тогтмол төлж өөрийнхөө болон өвдсөн нэгний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байдаг эх орны гэрэлт ирээдүй оюутан, залуусдаа баярлалаа!
“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд
👇👇👇
https://emd.gov.mn/storage/posters/October2022/GqULimRRiISKNsfBwOia.png?fbclid=IwAR33gHTm1TwzZA8qBQ2IuMNQ0PcQ7ExSM4Qd5o9A1gI2HCUvCOGl7tkRomc