Хайх

Санал болгох түлхүүр үг:

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлыг сурталчиллаа

post-title

Архангай аймаг ЭМД-ын хэлтсээс “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны хүрээнд тус аймаг дахь МУБИС-ын салбарын 250 гаруй оюутан, суралцагчдыг хамруулсан өдөрлөг зохион байгууллаа.

 

Энэ үеэр оюутан, суралцагчдад ЭМД-ын ач холбогдлыг сурталчлан таниулж, халдварт, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэлт, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдол зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, оюутан залуусын сонирхсон асуултад хариулт өглөө. 

 

Мөн энэхүү өдөрлөгөөр оюутнуудад тулгамдаж буй эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хэрхэн хуваалцах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.  

 

“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд

👇👇👇

https://emd.gov.mn/storage/posters/October2022/GqULimRRiISKNsfBwOia.png?fbclid=IwAR1FLt1yhl3C8kCHpcK4zpK1WYcF1W-m1WbBz6-bPMgylfEL2Zovz45qaNs

 

#ЭМДЕГ #эерэгхандлага #эрүүлоюутан #ЭМДЕГ