Увс аймгийн ЭМД-ын хэлтсээс “Эерэг хандлага-Эрүүл оюутан” сэдэвт оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд Улаангом Политехникийн коллежийн 100 гаруй гаруй оюутан, суралцагчдад ЭМД-ын ач холбогдлыг сурталчлан таниулах сургалт зохион байгууллаа.
Аймгийн ЭМГазартай хамтран зохион байгуулж буй тус сургалтаар 18-30 насны залууст зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон ЭМД-аа хэрхэн шалгаж, хялбар төлөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч, оюутан залуусын сонирхсон асуултад хариулт өглөө.
✅ “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд
👇👇👇
https://emd.gov.mn/storage/posters/October2022/GqULimRRiISKNsfBwOia.png?fbclid=IwAR0gdBXV6tVJ4rTutUqSPotpP93LR5V0Hib3ISVTeLoV19TTw1n8jse30DU