Хайх

Санал болгох түлхүүр үг:

АШУҮИС-ийн оюутнуудад ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

post-title

Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аяны хүрээнд Дорноговь аймгийн ЭМД-ын хэлтсээс тус аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн оюутнуудад ЭМД-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өглөө.  

 

Энэ үеэр оюутан залуус шаардлагатай үедээ хэрэгцээт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн авах, шимтгэлээ хэрхэн шалгах болон хялбар төлөх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт ЭМД-аараа хэрхэн хамрагдах болон ЭМД-тай холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгч сонирхсон асуултад хариуллаа. 

ЭМД-ын тухай хуульд зааснаар шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэнд оюутан залуус багтдаг учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэгээс доошгүй хувиар тооцож, сарын 4200 төгрөг, жилийн 50400 төгрөгийг төлнө. Ингэснээр ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлнэ. Мөн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдахаас гадна ЭМД-аас үнийн дүнг нь зайлшгүй хөнгөлөх шаардлагатай 600 гаруй эмийг 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр авах олон боломжууд оюутнуудад нээлттэй юм.

 

✅ “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд

👇👇👇

https://emd.gov.mn/storage/posters/October2022/GqULimRRiISKNsfBwOia.png?fbclid=IwAR0gdBXV6tVJ4rTutUqSPotpP93LR5V0Hib3ISVTeLoV19TTw1n8jse30DU