Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт байгууллагуудад мэдээлэл, зөвлөгөө өглөө

post-title

Ховд аймгийн ЭМД-ийн хэлтсээс улсын болон хувийн хэвшлийн гэрээт байгууллагуудад ЭМДЕГ-ын даргын А/154 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах хүрээнд хяналт шалгалт хийж ажиллаа.

Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөцтэй танилцаж, ЭМДҮЗ-ийн 01, 05 дугаар тогтоол болон E-Hospytali программыг бүрэн эзэмшиж анхан шатны маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Ховд аймгийн удирдлагууд болон ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын ач холбогдол, шимтгэлээ хэрхэн шалгаж, хялбар аргаар төлөх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаа.

ОЮУТНУУДАД ЭМД-ЫН АЧ ХОЛБОГДЛЫГ СУРТАЛЧИЛЛАА

Ховд аймгийн ЭМД-ын хэлтсээс “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны хүрээнд Хөгжил политехник коллеж, Ховд их сургуулийн нийт 200 гаруй оюутнуудад ЭМД-ын ач холбогдлын талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар шимтгэлээ хэрхэн шалгаж, хялбархан төлөх, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 18-30 насны багц болон хөнгөлөлттэй эмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, оюутан-залуусын сонирхсон асуултад хариулт өглөө.

🎓 “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд 👇👇👇 https://emd.gov.mn/storage/posters/October2022/GqULimRRiISKNsfBwOia.png?fbclid=IwAR2UmB_EILfg5ALC1o-UfErNcT7w9N3_IUXU9ukw-Z9JLRHzzLJvpJYWg64#%D1%8D%D0%B5%D1%80%D1%8D%D0%B3_%D1%85%D0%B0%D0%BD%D0%B4%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0_%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB_%D0%BE%D1%8E%D1%83%D1%82%D0%B0%D0%BD #ЭМДЕГ #ЭерэгХандлагаЭрүүлОюутан #Сургалт