Хайх

Санал болгох түлхүүр үг:

Оюутнуудад ЭМД-н талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө

post-title

 

Оюутан-залуусын эрүүл мэндийг дэмжих хүрээнд зохион байгуулж буй “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аяны хүрээнд Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн харьяа салбар сургуулиас “Эрүүл мэндийн даатгалаа төлж- Эрт илрүүлэгт хамрагдъя, найзуудаа” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан.


Энэхүү арга хэмжээнд Говь-Алтай аймгийн ЭМД-ын хэлтэс нэгдэж ЭМД-ын ач холбогдол, урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өглөө.