Дэлхий нийтийг цочроосон цар тахлын хүнд үед Монгол улсын Засгийн газраас коронавирусийн халдвартай үр дүнтэй тэмцэж, эдийн засгийн арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэний үр дүнд манай улс улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжсэн цөөн орны нэг болоод байна.
Хөгжингүй орнуудын жишгээр ЭМД-ын санд Ковид19-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний санхүүжилтийг төвлөрүүлж Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Ковид19-ын эсрэг эмчилгээний үр дүнтэй багцыг баталж, санхүүжүүлж ирсэн.
Тэгвэл 2021 онд Эрүүл мэндийн даатгалын санд (КОВИД-19)-ын цар тахлын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтэд шаардлагатай 264.0 тэрбум төгрөгийн өглөг үүссэн байсныг 2022 оны 12 сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар бүрэн шийдвэрлэлээ.
Ингэснээр ЭМД-ын сангаас Эрүүл мэндийн байгууллагуудад олгох санхүүжилт хэвийн олгогдох юм.
Энэ эрсдэлтэй цаг үед онцгой анхаарал хандуулан ажиллаж, цаг үеэ олсон шийдвэр гаргаж, аюулт өвчнийг хохирол багатай даван туулах зөв менежмэнтийг хэрэгжүүлсэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нарын нийт гишүүд болон Монгол Улсын Засгийн газар, Сангийн сайд Б.Жавхлан нарт гүн талархал илэрхийлье.