ЭМДЕГ, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтран эмнэлзүйн аудитын арга зүй сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Сургалтад ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа эмнэлзүйн аудитын хийх эрх бүхий 28 эмч, мэргэжилтнүүдийг хамруулж эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийг хэрхэн үнэлж, тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг дэмжсэн санхүүжилтийн тогтолцоог бий болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэл зүйн удирдамжийг баримталж, нэхэмжлэлийн хяналт хийх болон бусад сэдвийн хүрээнд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөс гадна шинжээчдийн сонирхсон асуултад хариуллаа.