Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн сайдын А/813 дугаар тушаалын хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн байгууллага болон шатлал хооронд өвчтөн илгээхэд 13А маягтыг ашигладаг.
Үүнтэй холбоотойгоор 13А маягтыг цахимжуулах асуудлаар ЦХХХ-ны сайд Н.Учрал холбогдох албаны хүмүүстэй мэдээлэл солилцох уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай программ хөгжүүлэлт болоод бусад холбогдох ажлыг эрчимжүүлж, бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгож, шаардлагатай тохиолдолд ЦХХХЯ-аас дэмжиж ажиллана гэлээ.
Энэхүү уулзалтад ЦХХХЯ, ЭМЯ, ЭМДЕГ, Үндэсний дата төвийн холбогдох мэргэжилтнүүд болон программ хөгжүүлэгч талаас ehealth, emongolia academy, eclinic, midsoft, Анандмед зэрэг компанийн төлөөллүүд оролцлоо.