Дорноговь аймаг дахь ЭМД-ын хэлтсээс тус аймгийн нэгдсэн эмнэлэгийн 50 гаруй эмч, сувилагч нарт сургалт зохион байгууллав.
Сургалтаар ЭМДҮЗ-ийн 2022 оны "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 01дүгээр тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай" 12-р тогтоолоор батлагдсан чанар, төлбөрийн хяналтын журам, нэхэмжлэлийн шалгуурын талаар мэдээлэл өгч, эмч ажилтнуудын сонирхсон асуултад хариуллаа.
Мөн энэ үеэр 2022 онд ЭМД-ын сангаас олгосон нийт санхүүжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.