Булган аймгийн ЭМД-ын хэлтэс төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор тус аймгийн Бүрэгхангай, Орхон сумдад ажиллаж байна.
Энэ үеэргэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж ЭМДҮЗ-өөс 2022 оны шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль журам болон ЭМД-ын шимтгэлээ цахимаар хэрхэн төлөх, хялбархан шалгах талаар зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
Мөн аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас сонгон авсан зорилтот бүлгийн өрхүүдээр орж, өрхийн гишүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулахаас гадна 47 иргэнийг ЭМД-д хамруулж, ЭМД-ын санд 2.9 сая төгрөг төвлрүүлээд байна.