Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг угтан ЭМДЕГ-ын зарим албан хаагчид Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж Төрийн дээд одон медаль, салбарын шагналуудаар шагнагдсан сайхан мэдээг хуваалцаж байна.
🏅 Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ДАХШҮГ-ын ахлах мэргэжилтэн С.Тунгалаг,
🏅 Алтан гадас одонгоор Говьсүмбэр аймаг дахь ЭМД-ын хэлтсийн дарга Б.Оюунцэцэг,
🏅 Алтан гадас одонгоор Баянхонгор аймаг дахь ЭМД-ын хэлтсийн мэргэжилтэн В.Нарантуяа,
🏅 Хөдөлмөрийн хүндэт медалиар БТГ-ын мэргэжилтэн М.Ариунаа
🏅 Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан тэмдэгээр НХХ-ийн мэргэжилтэн Б.Оюутболор нар тус тус шагнагдлаа.
Төрийн дээд одон медаль болон салбарын шагналуудаар шагнагдсан алба хаагчдыг ЭМДЕГ-ын удирдлагын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэлээ.
Салбартаа үр бүтээлтэй ажиллаж эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг иргэн-даатгуулагчдад хүндрэлгүй, түргэн шуурхай хүргэн ажилладаг ажилтан, албан хаагчдадаа баяр хүргэж цаашдынх нь ажил, үйлсэд их амжилтыг хүсэн ерөөе!