Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутгийн ЭМБ-уудтай санал солилцож, зөвлөгөө өглөө

post-title

Орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, ЭМД-ын хууль, тогтоомж, үйл ажиллагааг гэрээт байгууллагуудад сурталчилах, мэдээлэл зөвлөгөө өгөх ажил Архангай аймагт үргэлжилж байна.
 
May be an image of 4 people and people standing
 
Ажлын хэсэг өнөөдөр тус аймагт эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж буй улсын болон хувийн хэвшлийн 70 гаруй эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
 
May be an image of 3 people, people standing and indoor
 
Уулзалтаар иргэн даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийг хүлээн авах, хянахад юуг анхаарах, цахим системд хэрхэн ажиллах талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.