Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт эмийн сангуудын анхааралд

post-title

1.     2023 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г үргэлжлүүлэн байгуулах аж ахуйн нэгжүүд “Новартис глобал” ХХК-ийн “Эмийн хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх хүчин төгөлдөр гэрээтэй байх.

2. Гэрээ байгуулахаар ирэхдээ компанийн захирал (эрх бүхий албан тушаалтан), гэрээ байгуулах хуваарийн дагуу байгууллагын тамгатайгаа өөрийн биеэр ирэх бөгөөд бүрдүүлэх материал, тавигдах шаардлагыг эндээс татан авч, дараах линкийг дарж судалгааны хүснэгтийг санамжийн дагуу үнэн, зөв бүртгэн, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17.00 цагаас өмнө gereelelt@emd.gov.mn хаягт илгээнэ үү. 

3. Орон нутгийн эмийн сангууд бүрдүүлэх материал, тавигдах шаардлагыг дээрх мэйл хаягаар ирүүлэх бөгөөд гэрээгээ байгуулахдаа харъяа аймаг, орон нутгийн даатгалын хэлтсүүд дээрээ очиж баталгаажуулна.

4. Олон салбартай сүлжээ эмийн сангууд гэрээ байгуулахаар ирэхдээ тухайн хаяган дээрх эмийн сангийн оноосон нэрийг баталгаажуулсан албан бичиг авч ирнэ.

5.  Гэрээ байгуулах хуваарь:

- 2023.04.26-ний өдөр Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, орон нутаг

- 2023.04.27-ны өдөр Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, орон нутаг

- 2023.04.28-ны өдөр Баянзүрх, Багануур, Налайх, Багахангай дүүргүүд, орон нутаг

6. Гэрээ байгуулахтай холбоотой мэдээллийг 70101116, 70101159 дугаарын утсаар холбогдож авна уу.