Хайх

Санал болгох түлхүүр үг:

Халдварт бус өвчний үед хэрэглэх 15 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлттэй олгож байна

post-title

Өнөөдөр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын Азийг хариуцсан дарга Шахзад Фуркан, Казахстан дахь салбарын захирал Христов, Новартисийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа.
 
Уулзалтаар хөтөлбөрийн хүрээнд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байгаа эмийн хүртээмж, борлуулалт, иргэдийн сэтгэл ханамж, үр дүн, явцын талаар мэдээлэл өгч санал солилцлоо.
 
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын эмийг ЭМД-аар олгох зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн 15 ерөнхий нэршлийн 24 тун хэмжээ бүхий эмийн зардлыг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгож байна.
 
Өнөөдрийн байдлаар дээрх эмийг "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютер салбарууд болон нэмэлт гэрээ байгуулсан нийт 946 эмийн сангаар түгээж байгаа бөгөөд цаашид хүртээмжийг нэмэгдүүлж, орон даяар бүх эмийн сангаар түгээх ажил явагдаж байна.
Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг үйлдвэрлэгч байгуулага юм.