Хайх

Санал болгох түлхүүр үг:

Мэссэж үйлчилгээний хариуг 9 мянга гаруй иргэн илгээжээ

post-title

ЭМДЕГ-ын мэргэжилтнүүд гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын өнгөрсөн 04 дүгээр сард иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмлэлийг хянаж үзээд, давхар хянах шаардлагтай гэж үзсэн 105 мянган тусламж, үйлчилгээний мэдээллийг 89 мянга гаруй иргэний гар утсанд илгээсэн талаарх мэдээллийг бид өнгөрсөн 7 хоногт хүргэсэн.
Өнөөдрийн байдлаар баталгаажуулах мэссэж авсан иргэдийн 9 мянга гаруй нь 10587 тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг ирүүлээд байна. Тодруулбал, баталгаажуулах мэссэжний хариуг ирүүлсэн иргэдийн 3000 гаруй нь тухайн тусламж, үйлчилгээг ямар нэгэн хүндрэл, чирэгдэлгүй бүрэн авсан гэх хариу ирүүлсэн байна. Харин үлдсэн 6000 гаруй иргэдийн 807 нь тусламж, үйлчилгээндээ сэтгэл ханамжгүй, 2903 хэвтэн эмчлүүлэх хугацаандаа нэмэлтээр эм, тариа авсан, 203 нь тухайн тусламж, үйлчилгээг огт аваагүй, 2762 оношилгоо, шинжилгээ хийлгэхээр бусад ЭМБ-руу илгээсэн гэх хариу ирүүлжээ.
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна.
ЭМДЕГ-аас даатгуулагч-иргэдтэй хамтарсан нэхэмжлэлийн хяналтыг сар бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэрэв таны гар утсанд баталгаажуулах мэссэж ирсэн тохиолдолд заавал бөглөн хариу илгээгээрэй. Ингэснээр ЭМД-аараа хэзээ, хаана, хэдэн төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан талаарх мэдээллээ хянах боломжтой юм.