Хайх

Санал болгох түлхүүр үг:

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДЭД ЭМД-ЫН АЧ ХОЛБОГДЛЫГ СУРТАЛЧИЛЛАА

post-title

ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албан хаагчид ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг таниулан сурталчлах мэдээллээр хангах, даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна.
 
 
Энэ хүрээнд 2023 оны 5 сарын 11-12 өдрүүдэд “Sunday” болон "Хархорин" худалдааны төвийн нийт ... худалдаа эрхлэгчдэд ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, "Новартис эмийн хүртээмжийг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа нэн шаардлагатай эмийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, хамгийн хурднаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцуулж, асууж сонирхсон асуултад тодорхой хариултыг өгч байна.
 
 
Түүнчлэн худалдааны төвүүдийн орц, гарц, лифт зэрэг иргэд хамгийн их төвлөрдөг, дайрч өнгөрдөг байршилд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлээ хялбархан шалгах, хурдан шуурхай төлөх зэрэг мэдээллийг байршууллаа.
 
 
Энэ үеэр худалдаа эрхлэгчдийн зүгээс бидний энэхүү үйл ажиллагаа болоод ЭМД-ын хөнгөлөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шимтгэл нөхөн төлөх хугацаа болон ЭМБ-уудын үйл ажиллагааны чанар болоод оочир, дараалалд анхаарч ажиллахыг хүслээ.