Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг тохиолдуулан ЭМДЕГ-ын зарим албан хаагчид Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж Төрийн дээд одон медаль, салбарын шагналуудаар шагнагдсан сайхан мэдээг хуваалцаж байна.
Шагнал гардуулах арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, ТЗУГ-ын шагнал, ёслолын арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Нэмэхбаяр болон ЭМДЕГ-ын удирдлага, албан хаагчид оролцлоо.


















Түүнчлэн эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлан ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.
Салбартаа үр бүтээлтэй ажиллаж эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг иргэн-даатгуулагчдад хүндрэлгүй, түргэн шуурхай хүргэн ажилладаг ажилтан, албан хаагчдадаа баяр хүргэж цаашдынх нь ажил, үйлсэд их амжилтыг хүсэн ерөөе!