Хайх

Санал болгох түлхүүр үг:

И-Монголиа системд ЭМД-аараа авсан тусламж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах үйлчилгээг нэмлээ

post-title

 
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, үе шаттайгаар цахимжуулах ажлыг хийж байна.
 
Иргэд ЭМД-аараа хязгааргүй үйлчилгээ авдаг болсонтой холбогдуулан хэзээ, хаана хэдэн төгрөгний тусламж үйлчилгээг хэдэн хувийн хөнгөлөлттэй үнээр авч байгаа талаарх мэдээллийг манай байгууллагаас их асуудаг. Энэ үйлчилгээг иргэдэд нээлттэй авах боломжоор хангаж өнгөрсөн сараас эхлэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд “ЭМД-аараа авсан тусламж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл”-ийг харах үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.
 
Ингэснээр та ЭМД-аараа авч байгаа тусламж үйлчилгээнийхээ мэдээллийг хянах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар И-Монголиа системд Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн  мэдээлэл, авсан тусламж үйлчилгээний төлбөрийн мэдээллийг харах 2 үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд цаашид шимтгэлээ И-монголиа аппликейшнээр дамжуулан цахимаар төлөх үйлчилгээг нэмэхээр ажиллаж байна.