Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-ын албан хаагчид гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад идэвхтэй оролцлоо

post-title

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага, сургуулилт зохион байгуулагддаг уламжлалтай.
 
 
Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төв болон орон нутгийн албан хаагчид гамшгийн аюулын дохиоллын дагуу дадлага, сургуулилт хийж, бэлэн байдлыг ханган аюулгүй талбайд цугларлаа.
 
 
Энэхүү дадлага нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.