Хайх

Санал болгох түлхүүр үг:

МЭДЭГДЭЛ

post-title

 
Зарим рашаан, сувилалын байгууллага ЭМДЕГ-тай гэрээлээгүй хэдий ч ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр зөрүүтэй мэдээлэл өгч иргэн-даатгуулагчдыг төөрөгдүүлж байна.
 
Тухайлбал, “Аварга тосон” рашаан, сувилал нь ЭМДЕГ-тай гэрээлээгүй. Гэсэн хэдий ЭМДЕГ-тай гэрээтэй, ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа гэх худал, ташаа мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас болон лавлах утсаараа дамжуулан өгч байна.
 
Тиймээс иргэд рашаан, сувилалд тусламж, үйлчилгээ авахдаа ЭМДЕГ-тай гэрээ бүхий 55 байгууллагаас сонгон үйлчлүүлэх болон 1800-1363 дугаарын утсаар гэрээт байгууллагуудын мэдээллийг лавлаарай.
 
🖇 Гэрээт рашаан, сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцаарай
👇🏻👇🏻👇🏻
🌐 https://emd.gov.mn/pages/6