Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг Эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг.
Энэ хүрээнд Архангай аймгийн Тариат суманд оршин суух иргэдийн РД-ыг ашиглан хөнгөлөлттэй эм авсан гэх гомдол мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүргийн Түмийбулаг компаний “Тал булаг” эмийн санд газар дээрх нь хяналт шалгалт хийлээ.