Баруун бүсийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулах, цаг үeийн мэдээ мэдээлэл, арга зүйгээр шуурхай хангах сургалт хоёр дах өдрөө Өвөрхангай аймагт үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтад ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн, хэлтэсийн дарга, мэргэжилтэн, ДЭМБ-ын зөвлөх, баруун бүсийн найман аймгийн ЭМДХ-ийн удирдлага, албан хаагч, Өвөрхангай аймгийн болон сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн зэрэг 90 гаруй хүн оролцож байна.
Энэ удаагийн сургалтыг олон улсын жишгийн дагуу онол, практик хослуулан тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, багт хуваагдан бодит кэйс дээр ажиллаж, ойлголтын зөрүүг арилгах зэргээр үр дүнтэй арга ашиглан зохион байгуулж буйгаараа онцлогтой.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭМДEГ-аас зохион байгуулж буй энэхүү сургалт маргааш буюу энэ сарын 11-нд үргэлжилж, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ЭМДEГ-тай гэрээтэй хувийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийг хамруулна.