Жил бүрийн 08 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эрүүл мэндийн ажилтны өдөр” болгон тэмдэглэж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа албан хаагчдаа алдаршуулдаг уламжлалтай.
Энэ өдрийг угтаж ЭМДЕГ-аас ЭМД-ын шинэчлэлийн үйл хэрэгт идэвх санаачилгатай оролцож эрдэм ухаан, ур чадвар, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж, хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлсэн зарим албан хаагчид салбарын шагналаар шагнагдсаныг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гардуулан өгч ажлын амжилт хүслээ.
Тухайлбал
• Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Одхүүгийн Пунцагдулам, Баярын Наранцэцэг
• Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг-ээр Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Хашбаатарын Бат-Оргил, Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ганхуягийн Лхагвасүрэн, Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтэн Дашнямын Түвшинбаяр